ХОВД: Энэ сарын 25-наас хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-17 20:22:25

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд ойрын арав хоногийн ихэнх хугацаанд цаг агаар тогтуун байна. 

Энэ сарын 22, 24, 25-нд зарим газраар ялимгүй хур тунадас орно.

Салхи энэ сарын 24, 25-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр байх төлөвтэй.

Харин агаарын температурын хувьд энэ сарын 18-ны өдрөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, алтайн өвөр говь болон уулархаг нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө -4-9 градус, бусад нутгаар шөнөдөө -10-15 градус, өдөртөө +1 градус дулаанаас -4 градус хүйтэн байна.


Энэ сарын 25-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа. 

Связанные новости