ХОВД: Байгууллагууд ажлаа нээлттэй тайлагнаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төрийн байгууллагуудын 2025 оны ажлын тайлан мэдээллийг сонсох ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус
аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Удирдах
албан тушаалтны ажлын тайлангийн нээлттэй сонсгол зохион байгуулж буй.
Энэ
нь Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын
хийсэн ажил, бодлогын хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг олон талын
оролцоотой хэлэлцэх зорилготой юм.
Сонсгол
ирэх даваа гараг хүртэл тусгай хуваарийн дагуу үргэлжлэх бөгөөд 59 байгууллага
үйл ажиллагаагаа танилцуулна.
Энэ сарын 18-нд Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд, Боловсролын
газар зэрэг нийгмийн салбарын 16 байгууллага ажлаа тайлагнасан бол өнөөдөр тусгайлсан
чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл ажлаа танилцууллаа.
Ийнхүү
нээлттэй сонсгол зохион байгуулах нь байгууллагууд
уялдаа холбоогоо сайжруулах, ажлын үр дүнгээ тодорхойлох, зарим тулгамдсан асуудлыг
эрэмбэлж гарц шийдлийг эрэлхийлэх, ирэх оны ажлаа эртнээс төлөвлөх зэрэг давуу
талтай гэж Ховд аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.
Связанные новости
Ulaanbaatar