Боксчин Н.Төгсцогт эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОлимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт даваа гарагт АНУ-аас эх орондоо ирлээ.
Бээжингийн олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар, жүжигчин Э.Цолмонбаяр нар түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудлаас тосон авлаа.
Мэргэжлийн боксоор хүчээ сорих болсон Н.Төгсцогт энэ сарын 9-нд АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт ээлжит тулаанаа Мексик тамирчинтай хийж ялалт байгуулсан юм. Энэ нь түүний долоо дахь ялалт нь билээ.
Д.Өлзий
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
8 дня
Ulaanbaatar