“Фүжи сан” марафонд Б.Мөнхзаяа тэргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЯпон улсад болсон “Fuji San” марафоны тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд манай шилдэг холын зайн гүйгч ОУХМ Б.Мөнхзаяа тэргүүн байр эзэллээ.

Тэрбээр марафоны 42 км 195 метр зайг 2 цаг 48 минут 45 секундэд амжилттай туулсан байна. Энэхүү тав дахь удаагаа зохион байгуулж байгаа уг тэмцээний хоёр, гуравдугаар байрт Японы тамирчид шалгарлаа. Энэхүү уралдаан 11 дүгээр сарын 27-нд болсон юм.. “Алдар” спорт хорооны залуу тамирчин Б.Мөнхзаяа “Рио 2016” олимпийн наадамд амжилттай оролцож байсан бөгөөд манай марафонч Хирошима хотноо хоёр сарын бэлтгэл хийхээр болжээ.
Д.Өлзий
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar