СЭЛЭНГЭ: "Зохист аялгуу" наадамд Б.Янжинлхамын "Айдас" богино өгүүллэг шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сан, МЗЭ-ийн Сэлэнгэ салбарын зөвлөлтэй хамтран "Зохист аялгуу" богино өгүүллэгийн наадмыг цахимаар амжилттай зохион байгууллаа.
Монголын утга уран зохиолын нэгэн
өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, хүүхэд
залуучуудын найруулах, бичих туурвих авьяас чадварыг тодруулж,
урамшуулах зорилготой болдгоороо энэхүү наадам онцлогтой.
Хоёр үе шаттай явуулсан цахим
уралдааны 2-р шатанд Сүхбаатар
сумын 1, 2, 4, 5, Спорт сургууль, Хушаат, Номгон тосгон, Ерөө сум, Бугант тосгон, Мандал, Алтанбулаг, Цагааннуур, Сант, Баянгол сумдын ЕБ-ийн 6-12
дугаар ангийн 21 сурагч шалгаран оролцож, авьяас билэг, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Ингээд наадмын тэргүүн байрт Ерөө сумын ЕБС-ийн 10б ангийн сурагч Б.Янжинлхам "Айдас"
өгүүллэгээрээ шалгарсан бол удаах байруудад мөн Ерөө сумын Бугант тосгоны ЕБС-ийн 9а ангийн сурагч А.Амарзаяа "Амины
дайтай хэл", Цагааннуур сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч Б.Алтанцэцэг "Хулганаа"
өгүүллэгээрээ шалгарчээ.
Наадмын тусгай байрт Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р сургуулийн 6г ангийн сурагч Ц.Есүй
"Дурсамж", Сүхбаатар сумын Спорт сургуулийн 11а ангийн
сурагч Н.Мөнгөнтулга "Салхины дуу бичигч" өгүүллэгүүд шалгарсан байна.
Уралдаанд идэвхтэй оролцсон Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р сургуулийн 7д ангийн сурагч Э.Энхжингийн "Хүний
сэтгэлээс цацрах дулаан", Алтанбулаг
сумын ерөнхий боловсролын сургуулийн 7в ангийн сурагч О.Лхагва-Эрдэнийн "Зөв сонголт" өгүүллэгүүдэд МЗЭ-ийн Сэлэнгэ
салбарын утга зохиолын нэрэмжит шагналаар шагнажээ.
Связанные новости
Ulaanbaatar