СЭЛЭНГЭ: Маргааш өдөртөө цас орж, цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар
маргааш өдөртөө цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээнд
хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа.
Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00
цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ.
Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ихэнх сумдын нутгаар цас орно.
Салхи баруун хойноос секундэд 5-10
метр, зарим үед түр зуур ширүүсч секундэд 11-16 метр хүрнэ. Агаарын температур
шөнөдөө -14-19 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ.
Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,
зарим үед түр зуур ширүүсч секундэд 11-16 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө
-14-16 градус, өдөртөө -4-6 градус хүйтэн байна.
11 дүгээр сарын 28-наас 12 дугаар
сарын 2-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 29-нд ихэнх
сумдын нутгаар, 30-нд зарим сумдын нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10
метр. Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө
-21-26 градус, өдөртөө -11-16 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -15-20
градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байна. 12-р сарын 1-нээс хүйтний эрч
чангарна.
Ulaanbaatar