СЭЛЭНГЭ: Нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хугацаанд хориглох тухай захирамж гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-27 13:27:09

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Онцгой комиссын 5 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн Сүхбаатар сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/349 тоот "Нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хугацаанд хориглох тухай" захирамж гарлаа.

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан өвчний тархалтыг бууруулах, халдварлах эрсдэлийг багасгах зорилгоор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр, төсвийн байгууллагуудын нийтийг хамарсан үйл ажиллагааг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хориглолоо.

 

Иймд иргэд олон нийтийн газраар амны хаалттай үйлчлүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрүүл мэндийн газраас гарсан зөвлөмж, зөвлөгөөг даган халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалах мөн эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдүүдийнхээ дархлааг дэмжин өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

Связанные новости