СЭЛЭНГЭ: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах талаар санал солилцоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-04 20:18:42

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан тэргүүтэй зочдыг өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар 2025 онд хийсэн ажлуудаа дүгнэн, 2026 онд хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар санал солилцлоо.

Ирэх онд,

-Алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, сайжруулах, багийн эрүүл мэндийн төв барих,

-Зудын үеийн тусламж үйлчилгээ, нөхцөл байдал хүндрэхээс өмнө тусламж хүргэх, хамтарч ажиллах,

-Англи хэлний мэргэжлийн багш ажиллуулж, сургалт зохион байгуулах, англи хэлний багш нарыг чадавхжуулах зэрэгт хамтарч ажиллахаар тохиролцлоо.



Связанные новости