СЭЛЭНГЭ: Өнөө шөнө -36 хэм хүрч хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн
нутгаар багавтар үүлтэй. Цас
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -31-36 градус,
өдөртөө -19-24 градус хүйтэн байна.
Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -31-33 градус, өдөртөө -20-22 градус хүйтэн
байна.
12
дугаар сарын 3-7-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 3, 5, 6-нд зарим сумын нутгаар ялимгүй цас орно.
Бусад хугацаанд цас орохгүй.
Агаарын температур Орхон,
Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө -33-38 градус, өдөртөө -22-27
градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -27-32 градус, өдөртөө -17-22 градус
хүйтэн, 3-наас ихэнх сумын нутгаар хүйтний эрч суларч -21-26 градус, өдөртөө
-10-15 градус хүйтэн байна.
Ulaanbaatar