Европын 5 баг ДАШТ-ий эрхээ авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-19 07:57:19

МАДРИД, 2025 оны арваннэгдүгээр сарын 19. /ТАСС/. Хэсгээ тэргүүлсэн Испани, Бельги, Австри, Швейцар, Шотландын хөл бөмбөгийн шигшээ багууд 2026 оны ДАШТ-ий сүүлчийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.


Урьдчилан шалгаруулах шатны сүүлчийн тойргийн тоглолтод Шотландын баг Данийн шигшээг 4:2 харьцаагаар буулган авснаар хэсгийн шатны гол өрсөлдөгчөө оноогоор илүүрхсэн байна. Ийнхүү шотландчууд 1998 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцох эрхээ авлаа.  


Австрийн хөлбөмбөгчид Босни-Херцеговина улсын багтай 1:1, испаничууд өөрийн талбайд Туркийн багтай 2:2-оор тус тус тэнцсэн бол бельгичүүд талбайдаа Лихтенштейний багийг 7:0-ээр бутниргэжээ. Харин Швейцарын баг Косовогийн шигшээтэй талбайд нь 1:1-ээр тэнцсэн байна. Ийнхүү дээр дурдсан 5 баг хэсгээ тэргүүлснээр ДАШТ-д оролцох эрхээ авлаа.


Өмнө нь, ДАШТ-2026-д оролцох болзлыг Мексик, АНУ, Канад, Япон, Иран, Өмнөд Солонгос, Иордан, Австрали, Узбекистан, Шинэ Зеланд, Аргентин, Эквадор, Бразил, Колумб, Уругвай, Парагвай, Марокко, Тунис, Египет, Алжир, Гана, Кабо-Верде, ӨАБНУ, Катар, Англи, Саудын Араб, Сенегал, Кот-д'Ивуар, Франц, Хорват, Португал, Норвег, Герман, Нидерланд гэсэн 34 улсын шигшээ багууд хангаад байсан бол одоо 39 болж байна.  

Связанные новости