СЭЛЭНГЭ: Шинжлэх ухаанд суурилсан тусгай найрлагат тэжээлийн үйлдвэр орон нутагт бий боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-15 11:04:29

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Мимо эрдэс премикс” компани тэжээлийн автомат үйлдвэртэй болжээ.

 

Тус үйлдвэр өмнө нь өдөрт 5 тн тэжээл үйлдвэрлэдэг байсан бол энэ удаа үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлыг нь 10 дахин нэмэгдүүлж орон нутагт анх удаа өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.

 

Ингэснээр шинжлэх ухаанд суурилсан эрдэст тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ буурах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.  

Уг тэжээлийн үйлдвэр нь улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овьёос, буурцаг бүхий тэжээлийг орчин үеийн техник ашиглан эрдсээр баяжуулж, тусгай найрлагат тэжээл болгон үйлдвэрлэж байна.   

 

Энэхүү эрдэст тэжээл нь махны гарц нэмэгдүүлэхээс гадна ган зуд зэрэг цагийн байдал хүндэрсэн үед малд тарга хүч оруулах, өвөл, хаврыг малын хорогдолгүй даван туулахад үр дүнтэй болох нь амьдрал дээр нотлогджээ. 

 

Ингэж тусгай найрлагат тэжээлийн үйлдвэр орон нутагт бий болсноор малчид замын зардал, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа юм. Мөн үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөснөөр ажлын байр ч нэмэгджээ. 



Связанные новости