СЭЛЭНГЭ: Бодит бүтээн байгуулалт хийж, хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт чухал юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймагт зохион байгуулсан сумдын удирдлагуудыг чадавхжуулах "Хөрөнгө
оруулалтаас хөгжил рүү" сургалт, зөвлөгөөнөөр Өөрийн орон нутгийн онцлогт
тохирсон, хэрэгцээ шаардлага бүхий бодит бүтээн байгуулалтыг хийж, хэрэгжүүлэхэд
хөрөнгө оруулалт чухал ач холбогдолтойг онцоллоо.
Сургалтад оролцсон сумдын
удирдлагууд Сэлэнгэ аймгийн онцлогт тохирсон,
өрхийн үйлдвэрлэгчдээр баазаа бүрдүүлсэн худалдаа үйлчилгээ, аялал
жуулчлал хосолсон цогцолборыг бий болгох.
Мөн төрийн албан хаагчдын нарны
эрчим хүч, хүлэмж бүхий "ногоон орон сууц"-ны төсөл зэрэг нийгэм
эдийн засгийн ач холбогдолтой томоохон ажлуудыг хөрөнгө оруулалтаар бүтээн
байгуулах боломжтой мэдлэгийг олж авсан байна.
Дээрх бүх үйл ажиллагааг
хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлж, гадаад дотоодын хамтын ажиллагааг сайжруулахад онцгой анхаарах нь чухал
зэрэг ойлголтыг өгснөөрөө дээрх сургалт үр дүнтэй
болжээ.