СЭЛЭНГЭ: Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-10 10:54:40

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг  Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

Ажлын хэсэг “Хүний эрх ба технологи" сэдэвт сургалтыг зохион байгуулж, Сэлэнгэ аймгийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцлоо.

 

Сургалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай байгууллагын албан хаагчдад цахим технологиос улбаалан үүсэж буй хүний эрхийн асуудлууд, төрийн албан хаагчдад хүний хувийн мэдээлэл хамгаалахтай холбогдон хуулиар хүлээж буй үүрэг хариуцлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлүүдээр мэдээлэл өгч байна. 

 

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай өнөөдөр танилцаж, шалгалт, сургалтыг удирдамж, хөтөлбөрийн дагуу зохион байгуулах юм. 

Связанные новости