ХОВД: Нэг сая модны суулгац нөөцөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-26 12:35:23

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш Ховд аймагт 470 мянга орчим мод тарьжээ. 


Мөн “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төслийн хүрээнд 670 га талбайд татмын ойжуулалт хийлээ. Ингэхдээ нэг га талбайд 800 мод тарьсан байна. 


Өдгөө Ховд аймагт мод үржүүлгийн чиглэлээр 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Үүнээс 10 орчим нь жимс жимсгэнийн мод үржүүлж, зах зээлд нийлүүлж буй.  


Тус аймагт одоогийн байдлаар модны суулгацын нөөц нэг саяд хүрчээ. Ихэнх нь улиас, бургас модны суулгац юм.  


Тарьц гэж мод үржүүлгийн газарт үр болон мөчрөөр ургуулсан 1-2 настай модлог ургамлыг хэлнэ.


Харин суулгац гэж 1-2 настай тарьцыг бойжуулалтын талбайд шилжүүлэн суулгаж гурваас дээш жил ургуулсан модлог ургамлыг хэлдэг.  


Энэ хавар Ховдынхон 30 мянга гаруй мод тарьсан бол намар 5-10 мянган мод тарихаар урьдчилан төлөвлөжээ. 


Жил бүрийн тав болон аравдугаар сард бүх нийтээр мод тарих өдөр тохиодог. Мод тарих нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг юм. 


Связанные новости