БУЛГАН: Иж бүрэн сургалт өнөөдөр нүүлгэн шилжүүлэх дадлагаар үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 9 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд штабын дадлага, бэлэн байдлын үзлэг, хот доторх эрэн хайх аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага, хээрийн эмнэлэг дэлгэх ажиллагаа, иргэдийн нүүн шилжих, нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтаар өнөөдөр үргэлжилнэ.
Аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын
хэсэг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын гамшиг, аюулт үзэгдэл,
ослын голомтод хүн, хүч, техник хэрэгслийн аврах ажиллагаа, хариу арга хэмжээ
авах, үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, удирдах
бүрэлдэхүүний штабын цагийн байдалд ажиллах дадлага, сургуулилалт хийсэн байна.
Бэлэн байдлын үзлэгт 648 хүн, 54 техник хэрэгсэл, удирдах бүрэлдэхүүний штабын дадлагад 101 албан тушаалтан оролцож цагийн байдал дээр ажиллаж байна.