БУЛГАН: Халиун бугын сүрэгт өвс, бор хужир тараан байршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-19 12:01:36

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөгнө тарнын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур орчмын мониторинг цэгүүдэд ээлжит биотехникийн арга хэмжээг авчээ. Энэ үеэр халиун бугын 3-4 сүрэгтэй таарч өвс, бор хужир тараан байршуулсан байна.

























Связанные новости