ХӨВСГӨЛ: 2 настай хүүгийн цогцсыг оллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-25 18:19:30

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт төөрсөн хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр 9 дэх өдрөө үргэлжилж үдээс хойш 16 цагийн орчим хүүгийн цогцсыг олсон байна.


Хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд  үзлэг дуусах хүртэл хэнийг ч ойртуулахгүйгээр мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна.


Үзлэг бүрэн дууссаны дараа цогцост задлан шинжилгээ хийж, шинжээч нарын баг ажиллан нас барсан шалтгаан нөхцөлийг тогтооно гэж ЦЕГ-ын ХМОНХ-ийн мэргэжилтэн С.Баярбилэг  хэллээ.

 

 

Связанные новости