ХӨВСГӨЛ: Эрлийн ажиллагаа 6 дахь өдрөө үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-22 15:10:17

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт төөрсөн хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр 6 дахь өдрөө үргэлжилж байна.


Тус газарт усархаг бороо орж эрэн хайх аврах ажиллагаа хүндрэлтэй байгаа тул өнөөдөр зөвхөн төрийн цэргийн болон хууль сахиулах  байгууллагын 102 алба хаагч, 20 авто машин, 10 эрэлч нохойтой эрлийн ажилд оролцож байна.


Хүүхэд алга болсон гэх Сайхан мод гэдэг газраас баруун хойд зүгт 4 км радиуст явганаар самналт хийж эрлийг үргэлжлүүлж байна.

 




 

 

Связанные новости