ХӨВСГӨЛ: Эрлийн ажиллагааг эрчимжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт төөрсөн хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Өдрийн 14:00 цагийн байдлаар Хөвсгөл Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги, аймгийн Засаг даргын Тамгын газар, Тариалан сумын Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0257-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбар, сумын мэргэжлийн анги, Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газар, ар гэрийн хүмүүс, орон нутгийн сайн дурын иргэдийн хамтаар 4 бүлэг болон хуваагдаж эрлийн ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.