Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар Булган аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар Булган аймагт ажиллаж байна.
Булган аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Д.Пүрэв-Очир болон холбогдох албаны төлөөлөл хамтран аймаг дахь гамшгийн үеийн бэлэн байдлын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Энэ үеэр хээрийн эмнэлэг, нүүлгэн шилжүүлэлтийн байр, сургууль, цэцэрлэгийн байр, аймгийн команд штабын байр зэргээр орж бэлтгэл хангалт, техник хэрэгсэл, нөхцөл байдлын шийдвэр гаргах зохион байгуулалтыг шалгаж, заавар зөвлөгөө өглөө
Энэхүү үйл
ажиллагаа нь Булган аймагт гамшгийн үед эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг
шуурхай зохион байгуулах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.