М.Ферстаппен Азербайжаны Гран-Прид түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-09-22 14:26:19

БАКУ, 2025 оны есдүгээр сарын 22 /AFP/. “Формула-1”-ийн дөрвөн удаагийн аварга Макс Верстаппен ням гарагт болсон Азербайжаны Гран-Прид түрүүллээ. Ингэснээр нидерланд уралдаанч энэ сард дараалан хоёр дахь ялалт байгуулсан бөгөөд энэ жилийн дөрөв дэх, тамирчны замнал дахь 67 дахь түрүүгээ хүртжээ.


М.Ферстаппен Мерседес багийн уралдаанч Жорж Расселээс 14.609 секундийн өмнө барианд орсон бол энэ улиралд Феррари”-гаас Уильямс”-т нэгдсэнээсээ хойш хамгийн өндөр амжилт үзүүлсэн Карлос Сайнз 19 секундийн дараа барианд орсноор гуравдугаар байр эзэлсэн байна.


Энэхүү гарааны дараах байдлаар, Оскар Пиастри 324 оноотойгоор нисгэгчдийн чансааг тэргүүлсэн хэвээр байгаа бол хоёрдугаарт бичигдэж буй Ландо Норрис 299 оноотой болсноор онооны зөрүүгээ улам багасгажээ. Харин М.Ферстаппен 255 оноотойгоор жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна.


Итгэмээргүй амралтын өдрүүд байлаа. Бидний хувьд энд ялна гэдэг бол үнэхээр гайхалтай явдал юм” гэж гэж М.Верстаппен хэлжээ. Зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд “Макларен” баг /623 оноо/ тэргүүлсэн хэвээр байгаа бол “Феррари” /290/, “Мерседес” /286/ багууд тус тус хоёр, гуравдугаарт бичигдэж байна.


“Формула-1”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн гараа Сингапурт ирэх 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд болно.



Связанные новости