Хөл бөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолт Нью-Жерсид болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-12-08 15:45:46

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Kazinform/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ шувтаргын тоглолт 7 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагт АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист-Резерфорд хотын “Метлайф” цэнгэлдэх хүрээлэнд болно. 


Ирэх онд АНУ, Канад, Мексикт 48 орны хөл бөмбөгийн шигшээ баг оролцох 104 тоглолтын цагийг ФИФА танилцуулжээ. 54  тоглолт өдрийн цагаар явагдах бол 50 тоглолт оройн 18:00 цагаас хойш эхэлнэ. 


Эхний тоглолт 6 дугаар сарын 11-нд Мехико хотод Тринидад ба Тобаго болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын багуудын хооронд орон нутгийн цагаар 13:00 цагт эхэлнэ.


Ширүүн өрсөлдөөнтэй шөвгийн 8-ын тоглолтууд 7 дугаар сарын 9-нд Массачусетс муж улсын Фоксборо хотын “Жиллетт” цэнгэлдэхэд 16:00 цагт эхэлнэ. Харин дараагийн өдөр нь Калифорни муж улсын Инглвүүд хотын "SoFi" цэнгэлдэхэд өдрийн 12:00 (Зүүн бүсийн цагаар 15:00)-д үргэлжлэхээр товлогджээ.


Шөвгийн 8 багийн сүүлийн хоёр тоглолт 7 дугаар сарын 11-нд Майами хотын “Хард Рок” цэнгэлдэхэд 17:00, Канзас-Сити хотын “Эрроухед” цэнгэлдэхэд 20:00 цагт болно.


Хагас шигшээ тоглолт 7 дугаар сарын 14-нд Техас муж улсын Арлингтон хотын "AT&T" цэнгэлдэхэд 14:00, дараагийн өдөр Атланта хотын "Mercedes-Benz" цэнгэлдэхэд 15:00 цагт эхэлнэ. Эдгээр цэнгэлдэхийн аль аль нь задгай дээвэртэй ажээ.


ДАШТ-ий ¼ шигшээ тоглолтуулыг оруулаад 78 тоглолт АНУ-д, харин Канад, Мексикт тус бүр 13 тоглолт болно.


Канад, Мексикийн багуудаас гадна Өмнөд Солонгосын шигшээ баг АНУ-д нэг ч тоглолт хийхгүй. Тэд эхний тоглолтоо Мексикийн Гвадалахара хотод Чех, Дани, Ирланд эсвэл Хойд Македон улсуудын багуудын аль нэгтэй хийнэ. Дараа нь эхний тоглолтоо хийсэн цэнгэлдэхэд Мексикийн “Эль Три” багтай өрсөлдөх бол Мексикийн Монтеррей хотод ӨАБНУ-ын багтай хэсгийн шатны тоглолтоо дуусгана.

Связанные новости