ТОКИО, 2025 оын арванхоёрдугаар сарын 8 /TASS/. Японы Нагоя хотод болсон Олон улсын тэшүүрийн холбооны (ISU) Гран-При цуврал тэмцээний финалд Америкийн уран гулгагч Алиса Лью түрүүлжээ.
Тэрбээр богино болон чөлөөт үзүүлбэрийн нийлбэр дүнгээр 222.49 оноо авч тэргүүлсэн бол Японы уран гулгагч Ами Накай (220.89) хоёрдугаар байр, Каори Сакамото (218.80) гуравдугаар байр эзэлсэн байна.
Өдгөө 20 настай Лью Гран-Пригийн финалд анх удаа ялж байгаа бөгөөд дэлхийн аварга цолтой юм.
Тус тэмцээний хосын төрөлд Японы уран гулгагч Рику Миура, Рюичи Кихара, мөсөн дээрх бүжгийн төрөлд америк хос Мэдисон Чок, Эван Бейтс нар, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Америкийн уран гулгагч Илья Малинин нар тус тус түрүүлсэн байна.
Ulaanbaatar