ХОВД: Уулархаг нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-09 14:06:36

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Харин агаарын температурын хувьд уулархаг нутгаар +14+19 градус, бусад нутгаар +20+25 градус дулаан байна. Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр энэ сарын 11, 12, 14-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар цас орно. Ойрын өдрүүдэд хүчтэй салхи шуургатай байх ба энэ сарын 12-нд ихэнх нутгаар хүйтрэхийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

Связанные новости