Ипотекийн санхүүжилтийн банк нь хувийн хэвшилд тулгуурласан, хуримтлалыг дэмжсэн байх ёстой гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Тус банк нь
хувийн хэвшилд тулгуурласан, хуримтлалыг дэмжсэн байх шаардлагатайг Германы
Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох Монголын
банкны холбооноос зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
Банкны салбарт
шинээр бий болох энэ бүтцийг хэрхэн зохион байгуулах, үйл ажиллагаа нь үр
ашигтай, ипротекийн бүтээгдэхүүн нь зорилтот иргэдэдээ хүртээмжтэй хүрдэг
байхын тулд дараах хүчин зүйлийг чухалчлан анхаарах хэрэгтэйг тэрбээр тодотгов.
Тухайлбал, тус
банк хувийн хэвшилд тулгуурласан, сайн засаглалтай шинэ банк байх, урт
хугацааны хуримтлалыг дэмжсэн, байрны үнийн хөөрөгдөл үүсгэхээргүй, үндэсний
баялгийн сангаас санхүүжүүлэх эх үүсвэрийг зээлээр бус татаас, дэмжлэг
хэлбэрээр олгож, хувийн эх үүсвэрийг татан оролцуулах хөшүүрэг болгон ашиглах,
оршин суугаа газрынхаа амьдрах таатай орчныг дэмжих, санхүүгийн хөшүүрэг бий
болгох нь зүйтэй аж.