ОРХОН: Амралт чөлөөт цагийн 30 талбайг шинээр байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-02 14:55:54

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Орхон аймагт энэ онд хийх 205 бүтээн байгуулалтын ажлаас 146-г нь хийж дуусгажээ.


2025 онд аймаг, сумын хөрөнгө оруулалтаар 205 бүтээн байгуулалтын ажил байсан. Энэ нь нийт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын 71,2 хувийг эзэлж байна. Аймгийн хөрөнгө оруулалтаар 122 ажил, Баян-Өндөр сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 60 ажил, Жаргалант сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 23 ажил хийж байна. 


Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаас 50 хувиас дээш хувийн гүйцэтгэлтэй 41 ажил, 50 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй 12 ажил, үе шатны хуваариар ажил эхлээгүй байгаа 4 ажил, гэрээ цуцалсан 2 ажил байна. 


Тухайлбал, барилга засварын 26 ажлаас 24 нь дууссан, цахилгаан хангамж гэрэлтүүлгийн 76 ажлаас 56 нь дуусжээ. Инженерийн шугам сүлжээний 32 ажил гүйцэтгэхээс бүрэн дууссан 12, 50-иас хувийн гүйцэтгэлтэй  3, үе шатны хувиараар 2 ажил үргэлжилж буй. 


Мөн авто замын 39 ажил хийж байгаагаас 29 байршилд ажил дуусаж, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй 8, 50 хүртэлх хувийн гүйцэтгэлтэй 4, гэрээ цуцалсан 2 ажил байна. 


Энэ онд аймгийн хэмжээнд 30 байршилд амралт чөлөөт цагийн талбай байгуулахаас 28 нь бүрэн дуусаж, 1 ажил 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй, 1 ажил үе шатны хувиараар хийж байна.



Связанные новости