ОРХОН: “Шилэн СӨХ” аппликейшныг нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Оршин суугчдын хяналт, оролцоог нэмэгдүүлж, СӨХ-ны үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгохын тулд “Шилэн СӨХ” аппликейшныг бүх СӨХ-д бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Ингэснээр иргэд, оршин суугчид гар утсаараа “Шилэн СӨХ” аппликейшныг ашиглан СӨХ-ны татвар болон нийгмийн даатгалын тайлан, санхүүгийн орлого, зарлагын дэлгэрэнгүй задаргаа зэрэг мэдээллийг нэг дороос харах боломжтой болно.
Мөн оршин суугч бүр өөрийн төлсөн төлбөр юунд зарцуулагдаж, ямар ажлууд хийж байгаа талаар бүрэн мэдээлэл авч, хяналт тавих нөхцөл бүрдэнэ.
Иргэд бүхэн өөрийн харьяа СӨХ-ноос мэдээлэл авч, “Шилэн СӨХ” аппликейшнд нэгдэн, оролцоогоо нэмэгдүүлж, хяналтаа хэрэгжүүлэх юм.
Ил тод, нээлттэй, хариуцлагатай СӨХ-ны үйл ажиллагааг хамтдаа бүрдүүлэхээр Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ажиллаж эхэллээ.
Связанные новости
Ulaanbaatar