ХОВД: Зарим газраар бороотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл үүлшинэ. Зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.
Салхи баруунаас секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Харин агаарын температур уулархаг нутгаар +16+21 градус, бусад нутгаар +21+26 градус дулаан байх төлөвтэй гэдгийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.
Өнгөрсөн
шөнө Мөнххайрхан, Мөст, Цэцэг, Алтай, Үенч сумын нутгаар 0.0-2.0 мм тунадас орлоо.
Салхи ихэнх нутгаар секундэд 1-11 метр, түр зуурын их хурд секундэд
10-14 метр хүрчээ. Агаарын температурын хувьд өчигдөр өдөр +20+30 градус, өнгөрсөн
шөнө +11+18 градус дулаан байв.