Олимпын аварга боксчноос хориотой бодис илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-31 09:24:34

БАКУ, 2025 оны долоодугаар сарын 31 /oxu.az/. Парис-2024 Олимпын наадамд аваргалсан Узбекистаны боксчин Лазизбек Муллажоновоос авсан сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан тухай Олон улсын сэргээшийн шинжилгээний агентлаг /ITA/ мэдээлжээ.


Зургаадугаар сарын 11-ний өдөр World Boxing холбооны тэмцээнийг зохион байгуулахаас өмнө буюу тэмцээний бус үеэр түүнээс авсан сэргээшийн шинжилгээний дээжнээс метастероны метаболит гэдэг бодис илэрсэн байна. Энэ бодис бол Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн хориотой бодисуудын жагсаалтад ордог анаболик стероид бөгөөд булчингийн массыг богино хугацаанд нэмэгдүүлдэг ажээ.


Одоогоор Муллажоновын тэмцээнд оролцох эрхийг түр хугацаагаар хасаад байгаа бөгөөд тэрбээр  В сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Шинжилгээний дүн дахин эерэг гарсан тохиолдолд боксчны эрхийг тодорхой хугацаагаар хасах юм.  


Сануулан дурдахад, өдгөө 26 настай Лазизбек Муллажонов Парисын Олимпын наадмын боксын -92 кг-ийн жинд Азербайжаны тамирчин Альфонсо Домингесийг ялж, алтан медаль зүүжээ. Тэрбээр 2022 онд +92кг-ийн жинд Азийн аварга болж, 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. 

Связанные новости