ХОВД: Буянт гол дагуух хог хаягдлыг маргааш цэвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд орших Буянт гол орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажил энэ сарын 24-нд өрнөнө.
Иймээс Буянт голын ай сав газарт зусаж байгаа өрх, иргэдийг идэвхтэй оролцохыг байгаль орчны салбарынхан уриаллаа.
Бүх нийтийн цэвэрлэгээ маргааш 15:00 цагт эхэлнэ. Зуслангийн бүс, голын эрэг болон усан доторх хог хаягдлыг иргэдийн оролцоотой цэвэрлэх ба Шинэ Ховд Жаргалант ТҮК хогийг нэгдсэн байдлаар ачих юм.
Үүний зорилго нь Буянт голыг хамгаалах, усны бохирдлыг бууруулахад чиглэж байгаагаараа онцлогтой.