ДОРНОД: Мод үржүүлгийн газарт 10 гаруй төрлийн мод тарьж ургуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баян-Уул суманд байгуулсан Мод үржүүлгийн газарт 10 гаруй нэр төрлийн навчист болон шилмүүст мод тарьж ургуулж байна.
Энэхүү Мод үржүүлгийн газрыг Азийн Ойн хамтын ажиллагааны байгууллага,
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран байгуулсан юм. Тодруулбал, иж бүрэн техник тоног төхөөрөмж, хүлэмжтэйгээр 70 га газарт үйл
ажиллагаа явуулж байна. Аймаг орон нутгаас дөрвөн хүний ажлын байрыг нэмж
шийдсэн гэв.
Ийнхүү Дорнод аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 40 сая мод тарихад шаардлагатай тарьц, суулгацын нөөцөө бүрдүүлж байна.
Дорнод аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш Халх гол, Баян-Уул, Хэрлэн суманд ойн анги байгуулж, 1.6 сая мод тариад байгаа юм.