ДОРНОД: Чух нуурт нүүдлийн шувууд олноор ирдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-06 11:26:53

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Чух нуурт олон тооны нүүдлийн шувууд бууж амарч, хооллодог Шувуудын хувьд чухал цэг болсон энэ нуур нь Монгол дагуурын бүс нутагт хамаардаг. 

Одоогоос зургаан жилийн өмнө "Чух шувуу судлалын суурин"-г Монголын шуваа хамгаалах төвөөс байгуулснаас хойш Чух нуураар нүүдлийн үедээ дайран өнгөрдөг эргийн болон усны шувуудын тоо толгойд мониторинг хийж, тэдгээрийн хөдлөл зүй, нүүдлийн экологийн судалгааг хийж байгаа юм. 


Чух нуур Монгол орны зүүн хойд хэсэгт Улаанбаатар хотоос 750 км зайд, Дорнод аймгийн Дашбалбар сумын төвөөс зүүн тийш 20 км, Дагуурын бүс нутгийн үзэсгэлэнт Улз голын дэргэд оршдог. Нуурын ус, ёроолын лаг шавар нь хүний тулгуур эрхтний өвчин эмгэгийг анагаахад тустай гэгддэг. Ёс заншил, хэл аялгуугаа алдаагүй буриад зон энэ нутагт амьдран суудаг, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой нутаг юм.   


Энэхүү “Дагуурын ландшафт”-ын нэг бүрэлдэхүүн хэсэгт амьдардаг дэлхийд ховордсон амьтан, ургамлыг хамгаалах, түүний унаган байдлыг хадгалан үлдээх зорилгоор 2017 онд Дэлхийн өвд бүртгэгдсэн  юм.

Связанные новости