ДОРНОД: “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 1245 малчин зээлийн батлан даалтад хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Зээлийн батлан даалтын сан ноднин жилээс эхлэн зүүн бүсийн аймгуудад 14 чиглэлийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энэ хугацаанд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Дорнод аймгийн 277, Сүхбаатар аймгийн 207, Хэнтий аймгийн 761 хоршооны гишүүн малчны 47.9 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргасан байна.
Тус сан нь барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй иргэн, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн банкны зээлд 60 хүртэл хувийн батлан даалт гаргадаг. 2012-2021 онд жижиг, дунд үйлдвэр болон орон сууцны зээлийн урьдчилгаанд батлан даалт гаргаж байсан бол 2024 оноос хоршооны гишүүн малчдын зээлд батлан даалт үзүүлж эхэлжээ.
Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат цаашид хоршоодын
оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сум бүрд зохион байгуулдаг малчдын зөвлөгөөнд
оролцож, зорилтот бүлгийн иргэдийн хамрагдалтыг өргөжүүлэх, зээл авсан
хоршоологчдод шат дараатай сургалт хийх талаар зөвлөмж өгсөн байна.
Ulaanbaatar