ДОРНОД: Маргааш аймгийн төвд 600 тн шатахуун буулгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-11-07 11:32:43

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Эрээнцавын боомтоор 10 вагон шатахуун оруулж ирсэн гэж АМГТГ-ын Зүүн бүсийн газраас мэдээллээ.


Маргааш энэхүү 600 тн шатахууныг аймгийн төвийн дөрвөн ШТС-ын агуулахад буулгаж, ирэх долоо хоногт сумдын ШТС-уудад хуваарилах юм.


Мөн энэ сарын 1-ний өдөр ОХУ-аас ачсан 1400 тн шатахууныг арав хоногийн дараа Дорнод аймагт буулгаснаар шатахууны нийлүүлэлт, олголт хэвийн горимд шилжинэ гэв.


Өнөөдрөөс цаг агаар муудаж, цасан шуурга шуурга шуурч эхлэх тул сумдын ШТС-уудын нөөцийг бүрэн шавхаж, малчид иргэдийг шатахуунаар тасалдуулахгүй хангахыг аймгийн Засаг дарга холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Харин мэргэжлийн байгууллагаас малчид, сумдын иргэдийн шатахууны хүртээмжийг тэгш хангах үүднээс хот, суурин газрын иргэдийг шатахуун хэтрүүлэн авч нөөцлөхгүй байхыг уриалж байна. 

Связанные новости