СЭЛЭНГЭ: Тэмээн хүзүүд гарсан түймрийг цурамд орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар
сумын Дэлгэрхаан баг Тэмээн хүзүүд түймэр гарч байна гэсэн
дуудлагыг өнөөдрийн оройн 19:00 цагт аймгийн ОБГ хүлээн авсан байна.
Уг дуудлагын дагуу Онцгой байдлын
газрын алба хаагчид шуурхай ажиллаж, оройн 22:19 цагт ойн түймрийг цурамд оруулсан байна.