К.Алькарас Францын нээлттэй тэмцээнд түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 9 /AFP/. Испанийн теннисчин Карлос Алькарас Францын нээлттэй тэмцээний /Ролан Гаррос/ эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд Италийн Янник Синнерийг 3:2 харьцаагаар хожлоо.
Дэлхийн чансааг тэргүүлэгч Я.Синнер тоглолтын
эхний сетийг 6:4-өөр хүчтэй эхлүүлжээ.
Харин дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй К.Алькарас хоёрдугаар
сетэд тооны харьцааг тэнцүүлэхийг
эрмэлзсэн боловч Я.Синнер мөн 7:6-гаар илүүрхсэн
байна.
Гурав дахь сетэд К.Алькарас 6:4-өөр
хожиж, тооны харьцааг 2:1 болгосноор
Я.Синнер энэ жилийн
тэмцээний эхний хожигдлоо хүлээжээ. Түүнчлэн
дөрөв дэх сетэд К.Алькарас хүчтэй тоглолтоо үргэлжлүүлж, 7:6-гаар
хожсоноор онооны харьцааг тэнцүүлсэн
байна.
Финалын тоглолт нийт таван цаг 29 минут үргэлжилснээр Францын нээлттэй тэмцээний түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн рекордыг эвджээ. Тоглолтын эцсийн сетэд К.Алькарас 7-6 харьцаатай хожсон байна. Ингэснээр 22 настай испани теннисчин “Ролан Гаррос”-ын хоёр дахь дараалсан түрүүгээ хүртэж, “Их дуулга”-ын дөрөв дэх цомоо өргөжээ.