ХӨВСГӨЛ: Мөрөн суманд 66218 ширхэг мод, бут ургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-01 16:28:29

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын захирамжаар айл, өрх албан байгууллагуудын тарьж ургуулсан модыг тоолох, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг  9 хоногийн хугацаанд зохион байгуулжээ.



Мөрөн сумын 14 багт 1149 өрх 16321 мод, 55 нэгж, албан байгууллага 16779 мод, 19 нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 20 төрлийн 33208 нийт 66218 мод бут ургаж байна гэдгийг Дэлгэрмөрөн ойн ангийн дарга Ц.Лхачинбат мэдээллээ.

Цаашид Мөрөн суманд нарс, шинэс зэрэг шилмүүст модыг шилжүүлэн суулгавал илүү үр дүнтэй гэдгийг энэ үеэр хэлж байлаа.




Тухайлбал нарс мод хүний дархлааг нэмэгдүүлж, интерферон хэмээх бодис ялгаруулдгаараа бусад навчит модноос онцгой.

Тиймээс нарсан модтой газар өндөр настан, хүүхдийн сувиллыг байгуулдаг байна.

Шинэс мод эрс тэс уур амьсгалын нөхцөлд өргөн тархсан, хөрсний үржил шим их шаардахгүй амархан ургадаг байна.

 

Связанные новости