ХӨВСГӨЛ: “Дасан зохицъё, даван туулъя” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-09 13:20:27

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Дасан зохицъё, даван туулъя” уриатай аян орон даяар өрнөж байна.


Энэхүү аян нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бий болж буй нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, ялангуяа хүн амын шилжилт хөдөлгөөний асуудлаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.


Төслийн багийн хамт олон өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна. Өдөрлөгийн үеэр аймгийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, төслийн хэрэгжилтийн явц, хийгдсэн судалгааны үр дүн болон цаашдын төлөвлөгөөг танилцууллаа.


Уулзалтын үеэр орон нутгийн төлөөлөл уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн нөлөөгөөр үүсэж буй нийгэм, эдийн засгийн сорилтуудыг онцлон дурдаж, тэдгээрийг шийдвэрлэхэд олон талын оролцоог хангах, мэдээлэл солилцох, дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

 



 

Связанные новости