ХӨВСГӨЛ: Түүх соёлын дурсгалыг сумын хамгаалалтад авах шийдвэр гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 8-р хуралдаан болж “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай” асуудлыг хэлэлцэж түүх соёлын дурсгалыг сумын хамгаалалтад авах шийдвэр гаргалаа.
Ингэснээр тус аймгийн 24 суманд орших 8521 түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сумын хамгаалалтад авахаар боллоо.
Тус шийдвэр гарснаар түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг иргэдэд гэрээгээр хариуцуулах замаар хадгалалт хамгаалалтыг сайжруулж, дор бүрнээ анхаарал хандуулж ажиллах боломж бүрдэж хадгалалт, хамгаалалт сайжрах ач холбогдолтой юм.
Мөн газрын хэвлийг ашиглах, уул уурхайн зориулалтаар тухайн газрыг ашиглах
эрхийг хориглон, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болох юм.