ХӨВСГӨЛ: Дүрслэх урлагийн багш нарын байгалийн сайханд зурсан бүтээлүүд
ФОТО МЭДЭЭ
Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын багш нарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал
болгон зохион байгуулдаг дүрслэх урлагийн багш нарын "Багшийн алдар-8" үзэсгэлэн өнөөдөр
нээлээ.
Тус үзэсгэлэнд 26 багшийн 70 гаруй бүтээл олны хүртээл болж байна. Үзэсгэлэн 4 хоног Мөрөн хотын Арт галерейд үзэгчдэд хүрэх юм.