ДОРНОГОВЬ: Авто тээврийн салбарын 100 жил

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-09-26 09:59:09

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Дорноговь аймгийн Авто тээврийн төвөөс авто машины цуваа, “Авто кросс-2025”, баярын хурал зэргийг зохион байгуулжээ.


Түүхэн ойн хүрээнд Дорноговь аймгийн төвд авто машины цуваа зохион байгуулсныг фото дуранд буулган хүргэж байна.  Ташрамд, Дорноговь аймгийн нутгаар эртний өртөө, цайны зам, торгоны зам дайран өнгөрч байсан төдийгүй эрт үед авто өртөө байгуулагдаж, 1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон төмөр зам ашиглалтад орсноор тээврийн салбар хөгжиж эдүгээ хамгийн урт төмөр замтай, босоо тэнхлэгийн авто зам, агаарын зам дайран өнгөрдөг, зам тээврийн дэд бүтэц хөгжсөн аймаг болжээ.


Дорноговь аймаг нь бүх ард түмний социалист уралдаанд 3 удаа шалгарахад аймгийн худалдаа, тээврийн салбарууд тэргүүн байрт шалгарч МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн шагналаар шагнуулж  байсан  түүхтэй.