ДОРНОГОВЬ: Адуучны хийморь
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Адуучдын холбооноос аймгийнхаа баруун бүсийн “Адуучин” тэмцээнийг есдүгээр сарын 6-нд сумын Цохио багийн нутаг Довцог хэмээх газар зохион байгууллаа.
“Адуучин” тэмцээнд тус аймгийн Айраг, Даланжаргалан, Мандах, Хөвсгөл, Сайншанд, Сайхандулаан сумын 31 адуучин эр бяр, ур ухаан, идэрийн золбоогоор сорин өрсөлджээ.
Тус тэмцээний агшныг фото зурагт буулгаснаа хүргэж байна.







