СЭЛЭНГЭ: Зэвсэгт хүчний 110 дугаар ангийг Сант сум руу шилжүүлнэ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-18 07:13:18

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сант суманд Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 110 дугаар анги шилжин ирэх гэж байна.

 

Сант суманд байрлах хуучнаар МСҮТ-ийн барилга Батлан хамгаалах яамны мэдэлд шилжсэнээр Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 110 дугаар анги тус суманд байрлах болсон. Иймээс тус барилгыг засварлаж байгаа юм.

 

Тус цэргийн анги шилжин ирснээр 200 гаруй албан хаагч суурьшиж, орон нутагт ажлын байр бий болох нөхцөл бүрдэнэ. Мөн Зэвсэгт хүчний салбар орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, газар тариалангийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, сум орон нутгийн эдийн засгийн эргэлтийг сайжруулах зэрэг олон ач холбогдолтой болох юм.

 

Тус цэргийн анги өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, одоогийн байдлаар барилгын засварын гүйцэтгэл 90 хувьтай явж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.