СЭЛЭНГЭ: Шалгалт өгөхөөр 111 иргэн бүртгүүлжээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Төрийн
жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн
нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий 2025 оны IV улирлын ерөнхий шалгалт өнөөдөр эхэллээ.
Энэ удаа Сэлэнгэ аймагт шалгалт өгөхөөр 111 иргэн бүртгүүлсэн бөгөөд эхний ээлжид 22 иргэн хамрагдахаас 11 иргэн хамрагдаж байна.
Төрийн
албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл шалгалтын үйл ажиллагааг
өнөөдөр 5 ээлжээр зохион байгуулна.
Ulaanbaatar