Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид БНСУ-д аялан тоглож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-07 17:55:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Урлагийн Их Театр болон БНСУ-ын Сочон хотын бүжгийн чуулга, Филармони оркестрын хамтарсан тоглолтыг Сочон хотын утга зохиолын ордонд энэ сарын 5-нд зохион байгууллаа.


Тус театр БНСУ-ын Сочон хоттой соёл урлагийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж 2015 оноос хойш хамтран ажиллаж олон удаагийн аялан болон хамтарсан тоглолт зохион байгуулж буй юм. Энэ удаад Сочон хотын шинжлэх ухаан, соёл урлагийн нийгэмлэгтэй дараагийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус театрын уран бүтээлчид энэ сарын сарын 7-нд Хунсон, 8-нд Намвон, Пуёо, Чонжү хотод, 9-нд Асан хотын Шинжоху цэцэрлэгт хүрээлэнд, 11-нд Керюн хотод тус тус аялан тоглох аж.








Связанные новости