”Үрс гарч байгаа нь” бүтээлийг эх хувиар нь дэглэн үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-07-25 13:03:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэж буйҮрс гарч байгаа ньтусгай үзэсгэлэнг энэ сарын 30-ны өдрийг дуустал сунгалаа.

 

Энэ удаад толилуулж буй тусгай үзэсгэлэнг Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн баяр наадамд зориулан дэглэжээ.

 

Уг үзэсгэлэнд 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн олноо Марзан хэмээн алдаршсан зураач Балдуугийн ШаравынҮрс гарч байгаа ньбүтээлийг эх хувиар сан хөмрөгөөс дэглэн үзүүлж буй юм.

 

Үрс гарч байгаа ньбүтээлийн зарим нэг өгүүлэмж, дүр дүрслэлийг орчин үеийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буусан болон дүр дүрслэлийн тоон дүнгийн судалгаа "Үрс гарч байгаа нь" бүтээлийн хөдөлгөөнт анимэйшн зэргийг толилуулж байна.

























Связанные новости