Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулсан Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр 21.30 цагт эхэллээ.
Хаалтын тоглолтод "Номин талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа, S4 хамтлаг, "Sweetymotion" хамтлаг, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Н.Халиун, гитарчин Өөжгий, Том Жагаа буюу Г.Жаргалсайхан нарын Монгол эх орноо магтан дуулсан урлагийн үзүүлбэр толилуулж байна. Түүнчлэн дроноор шоу үзүүлж, ёслолын буудлага зохион байгуулав.
Наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаанд мэргэжлийн урлагийн байгууллагууд болон чөлөөт уран бүтээлчид, хувийн студи, продакшнуудын хамтарсан 1500 орчим уран бүтээлч оролцсон юм.