Улаанбаатарын үдэш шоу тоглолтод "Хурд" хамтлаг шилдэг бүтээлүүдээ хүргэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Улаанбаатарын үдэш шоу тоглолт долоодугаар сарын 11-ний орой Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Уг шоу тоглолтод энэ жил 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж
буй Хурд хамтлаг үе үеийн хит дуунуудаасаа үзэгч олондоо хүргэсэн юм. Түүнчлэн Чоно хамтлаг болон дуучин
Б.Агиймаа, И.Мишээл нарын уран
бүтээлчид зорин ирсэн үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаав.
Энэхүү шоуны үеэр аюулгүй байдлын хамгаалалтад цагдаагийн 130 орчим алба хаагч ажиллажээ.