Монгол бүжигчин ОХУ-д болсон олон улсын уралдаанаас Гран при шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2023-05-04 10:24:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болсон олон улсын мэргэжлийн бүжиг дэглээчдийн “Престиж-2023” уралдаанд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Ууганбилэг оролцож, "Гран при" шагнал хүртлээ.


Тодруулбал, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо өнгөрсөн сарын 27-30-нд олон улсын мэргэжлийн бүжиг дэглээчдийн “Престиж-2023” уралдаан зохион байгуулагдсан юм. Энд “Гран при” хүртсэн Б.Ууганбилэг нь цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, туслах найруулагч Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Ё.Дамчаабадгарын дэглэсэн “Сарлагийн эзэн”, “Алтайн ятга” бүжгээр оролцсон юм

Связанные новости