"Эрдэнэс сольюшинс", "Мик холдинг", "Гермес центр"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 27 ХК-ийн 351,244 ширхэг хувьцааг 122.4 сая төгрөгөөр арилжив. 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. "Эрдэнэс сольюшинс" (AMT+9.25%), "Мик холдинг" (MIK+2.81%) болон "Гермес центр" (HRM+2.38%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн бол "Ремикон" (RMC-9.09%) , "Махимпекс" (MMX-6.92%) болон "Ард санхүүгийн нэгдэл" (AARD -3.02%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 10,964 нэгж эрхийг 3.9 сая төгрөгөөр арилжсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 15,000 ширхгийг 1,500,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 753 үнэт цаасыг 75,060,720 төгрөгөөр тус тус арилжлаа. ТOП-20 индекс 0.2 хувиар буурч, 32934.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,816,528,907,144 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.